Зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгаж байна

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

Зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгаж байна

 

 

Өнөөдөр /2021.05.13/ Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар паласын ар талын үерийн даланг даган зөвшөөрөлгүй барьсан 64 төмөр чингэлэг болон тоосгон гараашийг буулгажээ. Тус газарт П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлгийн арын замтай холбох 330 метр урттай, зургаан метр өргөнтэй нэг талдаа гэрэлтүүлэгтэй, явган хүн зорчих хэсэг болон хоёр урсгал бүхий авто зам тавигдахаар болсон байна. 

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сангийн хорооны гудамж, Бөхийн өргөөний урд талд явган хүний зам, талбай нийтийн эдэлбэр газрыг хааж эзэмшил газраас хэтрүүлэн зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийг буулгаж, газрыг чөлөөлжээ. 

Холбоотой мэдээ