УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хаслаа

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

 

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнчлэлээс хаслаа

 

 

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдаж бусдад бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцжээ. Улмаар Ц.Анандбазар гишүүнийг МАН-ын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан байна. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлээд байсан юм.

Ийнхүү Ц.Анандбазар гишүүн МАН-ын гишүүнчлэлээс гарснаар УИХ дахь МАН-ын бүлэгт харьяалалгүй, сул гишүүн болж байна. Тэрээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж шалгуулах, цаашлаад бүрэн эрхээсээ татгалзах эсэх нь өөрөөс нь хамаарах юм. 

Холбоотой мэдээ