Зөвшөөрөлгүй хашаа, хайс, шон, хаалт барьсан 423 зөрчлийг арилгажээ

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

 

Зөвшөөрөлгүй хашаа, хайс, шон, хаалт барьсан 423 зөрчлийг арилгажээ

 

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлжээ.

Энэ хүрээнд :

  • - Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214,
- Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102,
  • - Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлсөн байна.

 

Нийслэлийн Засаг даргын 250 дугаар захирамжийн хүрээнд 246 байршлын 952 зөрчил арилгах бол хууль журмын хэрэгжилтийг хангах тухай 251 дүгээр захирамжийн хүрээнд 1730 байршлын 1730 зөрчлийг арилгах юм. ''Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх үед мөрдөх журам''-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураасан чингэлэг, гарааш, гараашны эд анги, ТҮЦ болон зөөврийн байгууламжууд, хашаа, хайс, шон, гинж, самбар зэргийг эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн байгууллагын албан хаагч, хөндлөнгийн гэрчийг оролцуулан тэмдэглэл үйлдэх, зураг авах, бичлэг хийх зэргээр баримтжуулан, эд зүйлийг бүртгэлжүүлэн авч, журмын хашаанд хадгалдаг. Эзэмшигчид нь буцаан олгохдоо тухайн дүүргийн хариуцсан Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн, хөрөнгө санхүү хариуцсан ажилтан, журмын хашааны сахиул болон хадгалагч этгээд, эзэмшигчийг өөрийг нь байлцуулан тэмдэглэл үйлдэн баталгаажуулж хүлээлгэж өгдөг.

Эх Сурвалж : НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

 


 

 

 


 

 

Холбоотой мэдээ