Төгсөх ангийн сурагчдад энэ сарын 17-ноос давтлага өгч эхэлнэ

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

Төгсөх ангийн сурагчдад энэ сарын 17-ноос давтлага өгч эхэлнэ

 


 Төгсөх ангийн сурагчдыг энэ сарын 17-ноос элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх нэг сарын хугацаатай танхимын давтлагад хамруулна. Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх 18-аас доош насныхныг дархлаажуулалтад хамруулах боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газраас салбарын сайд нарт даалгасан байна. Бүртгэлээс үзвэл:

-       15-16 насны 27

-       17 насны 1,675

-       18 насны 25,082

-       19 насны 13,636 нийт 40,420 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм. Эдгээрийн 19,290 нь нийслэлд, 21,130 нь орон нутагт бүртгүүлжээ.

Холбоотой мэдээ