МЮ-ийн фэнүүд стадионд нэвтэрч, Ливерпультэй хийх тоглолт хойшлогдлоо

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

Өнөөдөр Премьер лигийн Манчестер Юнайтед баг талбайдаа Ливерпуль багийг ээлжит тойргийн хүрээнд хүлээн авах ёстой. Тоглолт Улаанбаатарын цагаар 23.30 цагт эхлэх ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.

МЮ багийн фэнүүд багийн эзэн Глейзерийн эсрэг арга хэмжээг цэнгэлдэхийн дэргэд зохион байгуулж байсан. Гэвч 200 орчим хөгжөөн дэмжигч Олд Траффорд цэнгэлдэхэд дайран орж, талбай дээр гарснаар аюулгүй байдлын үүднээс тоглолтыг хойшлуулаад байна. Одоогийн байдлаар тоглолтыг хэдэн цагийн дараа явуулах уу, хэд хоногоор хойшлуулах уу гэдэг тодорхойгүй байна. Зарим хэвлэлд багууд цэнгэлдэх хүрээлэнд ирээгүй, зочид буудалдаа байгаа гээ мэдээлжээ.  

https://news.zindaa.mn/3p5x

Холбоотой мэдээ