АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0
 АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ

Хатуу хөл хорионы дүрэм журам зөрчин байж  "Дүнжингарав”-ын гадаа зохион байгуулсан АН-ын Их хурал эхнээсээ асуудал дагуулж, иргэдийг айдас түгшүүрт автуулаад эхэллээ.  

Тухайлбал, АН-аас дөрөвдүгээр сарын эхээр "цаасан” болон "цахим” сонгуулиар намын даргаа батламжлах Их  хурлыг хууль дүрэм зөрчин хоёр талд хийсэн байдаг. Тухайн үед улсын даяар гамшгийн улбар шар түвшинд шилжиж, тав болон түүнээс дээш хүн нэг дор цугларахгүй байх шийдвэрийг гаргаж байсан. Гэвч намынхаа "Цаасан” гэх тодотголтой  О.Цогтгэрэлийг  АН-ын даргад батламжлах их хуралдааныг Ц.Тувааны баг энэ сарын 3-нд "Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулсан.  

Хурлын зохион байгуулагчдын мэдээлснээр "цаасан" даргыг батламжлах хуралд 1000 орчим хүн цугласан төдийгүй, орон нутгийн төлөөлөл гэх цөөнгүй хүн ирж  оролцсон юмсанжээ.  Гэтэл тус хуралд Увс аймгаас ирж оролцсон төлөөлөгчдийн  гурвынх нь  шинжилгээний хариу эерэг гарч, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байгаа юм.  Экс дарга С.Эрдэнийн  тодорхойлсончлон "Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын заавраар ажилладаг” Ц.Тувааны талынхан АН-ыг халааслахын  тулд хууль журам зөрчөөд ч хамаагүй улайран зүтгэсэн нь ийнхүү бүхэл бүтэн аймгийг эрсдэлд оруулаад байгаа аж. Тэр ч бүү хэл хуралд хамт оролцсон 1000 гаран хүний амь нас, эрүүл мэндэд маш том хохирол учруулсан гэхэд болох юм.  Улаанбаатар хотруу очоод ирсэн гурван хүн коронавирусийн халдвар авсан нь аймгийн иргэдийг айдас хүйдэст автуулсан төдийгүй цаашид халдварын тоо нэмэгдэхгүй гэх баталгаагүй юм.

Иргэн бүр халдвар, хамгааллын дэглэмийг мөрдөж байхад ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэн олон хүнийг нэр дор цуглуулан, улстөрийн бохир ажиллагаандаа татан оролцуулсан Ц.Туваан ба УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарыг  хариуцлага хүлээх ёстой гэж Увс аймгийнхан үзэж байна. Энэ талаарх  сэтгэгдлээ Увс аймгийн иргэд цахим сүлжээгээрээ дамжуулан мэдээлж эхэлжээ.

АН-ын "цаасан дарга" О.Цогтгэрэлийг батламжлах хуралд оролцсон гурван хүнээс ковидийн халдвар илэрчээ
Холбоотой мэдээ