Гэр хорооллын газрыг барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0

Гэр хорооллын газрыг барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна

 

 

Орон сууцны дэд бүтцийн газраас гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна.


 

Төслийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр орчим ГХДТ-2013/1/ багцын 11,5 га, мөн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Ханын материал" орчим ГХДТ-2013/2/ багцын "Б2", "В", "Г1" нийт 53,6 гагазарт хэрэгжүүлэх юм. Мөн тус дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, "Цэргийн хотхон” орчимын А хэсэгчилсэн талбай /нийт 28,2 га/газрыг барилгажуулахаар дахин төлөвлөжээ.


 

Төсөл хэрэгжүүлэхийг сонирхож буй этгээд урилгад заасан баримт бичгийг авах хүсэлтээ бичгээр ирүүлж,эргэн төлөхгүй нөхцөлөөр 300 мянган төгрөгийн төлбөрийн баримтын эх хувийг хавсаргах аж. Мөн төсөл хэрэгжүүлэх саналаа зааврын дагуу битүүмжлэнэх хувь, хуулбар, цахим хувийг бэлтгэнтавдугаарсарын 14-ны 10.00-11.00 цагтОрон сууцны дэд бүтцийн газрын Бодлого хэрэгжилтийн хэлтэстөгнө.


 

Мөн аж ахуйн нэгж байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн хуулбар, танилцуулга,2019, 2020 оны санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, татвар, нийгмийн даатгал, банк,бүх шатны шүүх, шийдвэр гүйцэтгэлийн газрын тодорхойлолт,гэрээ, барилгажилтын төсөл, төсөл хэрэгжүүлэх аргачлал, сараар гаргасан үйл ажиллагааны нарийвчилсанболон төсөл хэрэгжүүлэх хугацаанд оршин суугчдыг түр суурьшуулах төлөвлөгөө, зураг төсөл,барилга угсралтын ажлын туршлага, сүүлийн 3 жилдгүйцэтгэсэн барилга, хөрөнгө оруулалтын мэдээлэл, санхүүгийн эх үүсвэрээ баталгаажуулсан байх аж.

Холбоотой мэдээ