Хэлэлцээ: “Рио Тинто”-д эргэлзэх шалтгаан байна

  • 13
    • 7
    • 5
    • 4
    • 1
    • 0


Оюутолгой төсөл, хамтын  гэрээнд Монголын талын эрх ашгийг хангуулах асуудлаар  хоёр тал  хэлэлцээ  өчигдөр гурав дахь өдрөө үргэлжлэв. Төрийн ордонд хийж буй хэлэлцээ хаалттай байдалд, ямар шийдэлд хүрсэн талаар албан ёсны мэдээлэл гараагүй. Ажиглагч, судлаачдын зүгээс   хэлэлцээ тийм ч үр дүнтэй болохгүй гэж үзэж байна. Түүнчлэн   С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарыг уулзалт, хэлэлцээ хийх ажлын хэсэгт байлцуулах шаардлагагүй гэх байр суурийг ил, далд илэрхийлэх болсон гэсэн мэдээлэл чих дэлсч байгааг зарим эх сурвалж хэлж буй.
Ер нь бол энэ удаагийн хэлэлцээ тийм ч хангалттай болохгүй байж мэднэ. Ийм байдал ч ажиглагдаж байгаа. Тэр нь юу вэ  гэвэл Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Б.Солонгын удаа дараагийн хийж буй  мэдэгдлээс харахад "Рио Тинто”-гийн байр суурийг баримталсан, далд уурхайн анхны  хөрөнгө оруулалт 5.3 тэрбум байсан нь дахин 30 хувиар хэтэрсэн хэмээн  мэдээлж буй. Гэтэл бусад хүмүүс, мэргэжлийн судлаач, эдийн засагчид   далд уурхайн хөрөнгө оруулалт тийм  биш гэдгийг хэлж байгаа юм.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн  Дубайд очиж "Рио Тинто”-д зөвшөөрсөн  нэмэлт хөрөнгө оруулалт 5.3 тэрбумыг  Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Б.Солонго  30 хувиар хэтэрсэн  гэж яриад  байгаа нь  ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Энэ нь "Рио Тинто”-гийн талд ашигтай, харин  Монголын талд  ихээхэн хор хохиролтой  байх магадлал харагдаж байгаа юм.  Тухайлбал, энэ сарын 9-нд "Туркойз Хилл Ресурс” болон "Рио Тинто” групптэй "Оюутолгой”-н далд уурхайн санхүүжилтийн асуудлаар зөвшилцөлд хүрч, санхүүжилтийн төлөвлөгөөг шинэчилсэн. Үүнийгээ Монголын Засгийн газраар  батлуулах ёстой юм.
 
"Рио Тинто” зээл авах, дахин  750 сая долларын  санхүүжилт татна гэжээ  "Рио Тинто” компани  албан ёсны вэбсайтдаа  дээрх үйл явдлыг хэрхэн  мэдээлснийг үзвэл:

"Далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 2.3 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог 1.4 тэрбум хүртэл ам.доллараар бууруулахаар болсон. Ингэхдээ уурхайн төлөвлөгөө, төслийн хугацаа, бэлэн мөнгөний урсгал зэргийг харгалзан үзсэн. Түүнчлэн "Оюутолгой"-н одоогийн өрийг эргэн харж, дахин тодорхойлохоор боллоо.
 
Үүнээс гадна үлдсэн санхүүжилтийн 500 сая ам.долларыг компанийн хөрөнгө, үйлдвэр, тоног төхөөрөмж зэргийг барьцаалан, одоо хамтран ажиллаж буй санхүүгийн байгууллагуудаас зээлэхээр болсон. Мөн "Рио Тинто” групп 750 сая ам.долларын санхүүжилт татах нэмэлт үүрэг хүлээлээ. Ийнхүү талууд "Хамтран ажиллах санамж бичиг” байгуулснаар 2020 оны есдүгээр сард байгуулсан гэрээ хүчингүй болсон.  Энэ санамж бичгийг одоо "Оюутолгой" компани, Монгол Улсын Засгийн газар батламжлах ёстой юм” гэжээ.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Холбоотой мэдээ